Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

ЗАМайн Сервисиз ХХК

ЗАМайн Сервисиз ХХК

+976-7577 3370      http//www.zamineservices.com       info@zamineservices.com     

ЗАМайн Сервисиз ХХК

“ЗАМайн Сервисиз” ХХК нь “Марубени” Корпораци болон “Таван Богд” Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард “Хитачи Констракшн Машинери” Kорпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болон ажиллаж эхэлсэн.

      Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одооогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

      Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан билээ.

      Бид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон уул уурхайн салбарт та бүхэнтэй хамтран ажиллаж Хитачи брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж, гадаад дотоодын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчилгээг цогц утгаар нь хүргэхэд ямагт бэлэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт цаг хугацаа гэдэг бол хамгийн үнэт зүйл юм. Цаг хугацааг алдалгүй ажиллах нь бидний гол зорилго юм.

      ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа бүхий л төрлийн сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг. Сэлбэгийн нөөцлөлт болон агуулахын үйл ажиллагааг боловсронгуй болгосноор бид таньд жилийн альч цагт хэвийн найдвартай ажиллагаатай техник, ашиглалтын хямд зардал, сэтгэл ханамжийг өндөр баталгааг өгөх боломжтой.

Оригинал сэлбэг

      Аливаа  тоног төхөөрөмжийн эд ангийг оригиналь сэлбэгээр сольсноор ашиглалтын явцыг уртасгаж, сул зогсолтыг багасгах хамгийн сайн шийдэл болдог. Бид таны техникийг оригиналь сэлбэгээр цаг хугацаа алдалгүй, найдвартай хангаснаар удаан эдэлгээтэй, хамгийн өндөр гүйцэтгэлтэй байх бодит менежментийг танд үзүүлнэ.

“ЗАМайн сервисиз” ХХК нь Хитачигийн албан ёсны дистрибьютер бөгөөд Hitachi брэндийн оригиналь сэлбэгүүд болон:

  • Bradken брэндийн экскаваторын шанага, газартай харьцах эд анги болон явах эд анги зэрэг уул уурайн туслах тоног төхөөрөмж
  • JAWS брэндийн экскаваторын шанага, авто самосвалын тэвш, ус, тос, шатахуун тээвэрлэгч зэрэг уул уурхайн туслах тоног төхөөрөмж;
  • ESCO брэндийн газартай харьцах эд анги;
  • Professional брэндийн экскаваторын шанага;
  • Donaldson брэндийн шүүр болон шүүх элементүүдийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

ШИНЭ МЭДЭЭ

ШИНЭ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ:

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • Х.Цогтбаатар

    94103350

    partssales@zamineservices.com

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
ЗУРГИЙН САН